About us

Нийгмийн хариуцлага

Чинмэнд эмнэлэг нь 2000 оноос хойш хүүхдийн борогшуулалтын эмчилгээг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Манай эмчилгээний үндсэн зорилго нь Монгол хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог суурь эмгэгүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэдэг.

Монгол хүүхдүүдийн дунд цус багадалт, уураг эслэгийн дутагдал, сульдаа, шуудерт эмзэгшил зэрэг суурь эмгэгүүд түгээмэл байдаг бөгөөд эдгээр нь хүүхдийн өвчлөл, эндэгдэлд чухал нөлөө үзүүлдэг. Иймд эдгээрийг эрт илрүүлж, зөв аргачлалаар эмчлэх нь хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд онцгой ач холбогдолтой. Судалгаагаар 0–5 насны хүүхдүүдийн 70 хүртэл хувь нь сульдаа болон цус багадалтын шинж тэмдэгтэй байдаг нь энэ чиглэлийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт нэн шаардлагатайг харуулж байна.

Чинмэнд эмнэлгийн борогшуулалтын эмчилгээ нь хүүхдийг чийрэгжүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөр бөгөөд зөв хооллолт, цэвэр агаар, байгалийн энгийн хүчин зүйлс болох нарны гэрэл (Д аминдэм), элс, шороо зэрэг орчны нөлөөг ашиглан дархлааг дэмжих арга барилд тулгуурладаг. Монголчууд эрт дээр үеэс энэхүү дархлаа дэмжих уламжлалт аргыг “борогшуулалт” хэмээн нэрлэж ирсэн түүхтэй.

Манай эмчилгээ нь эмийн бус аргаар хэрэгждэг онцлогтой бөгөөд хүүхдийг эрүүлжүүлэхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд хүүхдийн асаргаа, зөв хооллолт, урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгодог давуу талтай.

Чинмэнд эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөдрийг хүртэл 12,000 гаруй хүүхдийг борогшуулалтын эмчилгээнд хамруулж, тэдний эрүүл мэндийг дэмжин ажилласаар байна.