
ЕБС-ийн сурагчдын гар зургийн уралдаан зохион байгуулав.
Иргэд, олон нийт, хүүхэд залуучуудын санаачилгыг цэцэрлэгт хүрээлэнд тусгах зорилтын хүрээнд “Миний мөрөөдлийн эко цэцэрлэгт хүрээлэн” сэдэвт гар зургийн уралдааныг Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс болон Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэн хамтран зохион байгуулж, 8 сургуулийн нийт 40 сурагчийн бүтээлийг хүлээн авч “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн уран зургийн багш М.Баатардалай, Б.Нарангэрэл нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
- I байр 14 дүгээр сургуулийн 11ё ангийн сурагч М.Болорханд
- II байр 88 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Э.Саранцацрал
- III байр 87 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Д.Нандинбилэг
- IV байр 88 дугаар сургуулийн 12а ангийн сурагч С.Урангоо
- V байр 14 дүгээр сургуулийн 10д ангийн сурагч Б.Сайнзаяа нар тус тус шалгарсан.
